Хүсэлт хүлээн авах хугацааг 7 хоногоор сунгалаа
Монгол дахь Францын Элчин сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны 2017-2018 оны хичээлийн жилд олгох хамтарсан санхүүжүүлттэй сургалтын тэтгэлэгийн
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2017-2018 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 5 дугаар сарын 26.
Тэтгэлгийн зорилго:
- Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;
- Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;
Тэтгэлэг олгох чиглэл:
- Мастерын сургалт
- Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тарилан, аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизикийн зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно.
Тавигдах шаардлага:
- Монгол улсын иргэн байх;
- Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтай байх,
- Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх;
Франц хэлний мэдлэг:
- DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин ;
- DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ;
- TCF –н диплом B2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом;
- Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Монгол Францын төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.
Англи хэлний мэдлэг:
- TOEFL-н 40-с доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5,5-с доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Бүрэн, зөв бөглөсөн анкет /татаж авах/;
- CV буюу товч намтар;
- Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөг багтаасан эссэ /франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4*2 нүүрнээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/;
- Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт;
- Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт;
- Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;
- Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг;
Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр/ бүрдүүлэн,
2017 ОНЫ V САРЫН 26-НЫ ДОТОР дараах хаягаар Францын элчин сайдын яаманд ирүүлнэ.
Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ
Энх тайвны өргөн чөлөө -15
Соёл, хамтын ажиллагааны Элчин зөвлөх
Ноён Жан Флоран ФИЛТЦ танаа
Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй.
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг баримт бичигт үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн үе шаттай зохион байгуулна.
Бичиг баримтын бүрдүүлэлтийг хамтарсан Хороо 2017 оны 5-р сарын 29-31-ний хооронд хянаснаар, эхний шатанд шалгарсан иргэдийн ярилцлагын цагийн хуваарийг 2017 оны 6 сарын 9-нөөс өмнө, Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.
Хоёрдугаар шатны шалгаруулалтын дүнг 2017 оны 6-р сарын 12-наас эхлэх долоо хоногт багтаан хариу мэдэгдэнэ.
Францын ЗГ-н тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдлэнэ.
● (à télécharger ci-dessous (35 KB) )
- Угтуулан тосох үйлчилгээ авах,
- Францын визны хураамжаас чөлөөлөгдөх,
- Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сарын 767 € хүртэл мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах,
- Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ.
- Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах,
- Мастерын сургалтын тэтгэлэгт оюутнууд компьютер худалдан авсан бол нийт сургалтын хугацаанд нэг удаа төлбөрийг буцаан авах,
- Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах,
- Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх,
- Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх,
- Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөх.
Холбоо барих :
Нэмэлт мэдээллийг Монгол дах Франц Улсын ЭСЯ-ны ажилтан З. Хэрлэнтэй, 11-324519 утсаар холбогдож лавлана уу. Цахим хаяг : [email protected]
Түүнчлэн, дараах холбоосуудаар дамжуулан Францад суралцахтай холбоотой мэдээллийг судлах боломжтой.
ОЮУТАН СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ ТӨВ (C.N.O.U.S.) Францад сурч , амьдрахад хэрэг болох дэлгэрэнгүй танилцуулга.
http://www.cnous.fr
ФРАНЦ ДАХЬ ГАДААД ОЮУТНУУД
Сургуульд бүртгүүлэх журам, оюутны амьдралын нөхцөл бололцооны талаархи чухал хэрэгтэй мэдээллүүд.
http://www.education.gouv.fr
КАМПУС ФРАНС
Францад ирэх олон улсын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан нар тосон авч, байр сууц олох асуудлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн практик зөвлөмжүүд.
http://www.campusfrance.org
ГАДААД ДИПЛОМ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Гадаад дипломыг хүлээн зөвшөөрүүлэх болон C.I.E.P./ заах арга зүйн сургалтын олон улсын төв/-р түвшин тогтоолгон, гэрчилгээ авах тухай мэдээллүүд
http://www.ciep.fr
Commentaires
Vous devez être connecté pour laisser un commentaire. Connectez-vous.